Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
ЭЕШ 2017 D №8
Ангийн 30 сурагчийн 5 нь шатар, 15 нь даам тоглодог. Хэрвээ шатар, даам аль алийг нь тоглодог сурагч байхгүй бол дурын нэг сурагчийг сонгон авахад тэр нь шатар, даамны алийг нь ч тоглодоггүй сурагч байх магадлалыг ол.
A. 12
B. 13
C. 14
D. 23
E. 34
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 58.96%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Шатар, даам аль алийг нь тоглодоггүй хэдэн сурагч байгаа вэ?
Бодолт: Шатар, даам аль алийг нь тоглодог сурагч байхгүй тул нийт 5+15=20 сурагч шатар, даамны ядаж нэгийг нь тоглодог. Иймд огт тоглоом тоглодоггүй 30−20=10 сурагч байгаа. Иймд дурын нэг сурагчийг сонгон авахад тэр нь шатар, даамны алийг нь ч тоглодоггүй сурагч байх магадлал нь 1030=13 байна.