Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2017 D №7

Явган аялагч замын тэгш хэсэгт $4$ км/ц, уруу хэсэгт $6$ км/ц хурдтай явдаг. Хэрвээ замын тэгш ба уруу хэсгүүд нь тэнцүү бол нийт замыг ямар дундаж хурдаар туулах вэ?

A.$4.5$ км/ц   B.$5.5$ км/ц   C.$4.8$ км/ц   D.$5$ км/ц   E.$5.2$ км/ц  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:34.43%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Замыг $2S$ км гэвэл замын тэгш хэсэгт $\dfrac{S}{4}$ цаг, уруу хэсэгт $\dfrac{S}{6}$ цаг зарцуулна.
Бодолт:Дундаж хурд нь нийт замыг хугацаанд хуваахад гарах тул $$v=\dfrac{2S}{\frac{S}{4}+\frac{S}{6}}=\dfrac{2}{\frac14+\frac16}=4.8\text{ км/ц}$$ байна.

Сорилго

Б хувилбар  математик107 

Түлхүүр үгс