Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
ЭЕШ 2017 D №8
Ангийн 30 сурагчийн 10 нь шатар, 8 нь даам тоглодог. Хэрвээ шатар, даам аль алийг нь тоглодог сурагч байхгүй бол дурын нэг сурагчийг сонгон авахад тэр нь шатар, даамны алийг нь ч тоглодоггүй сурагч байх магадлалыг ол.
A. $\dfrac{1}{2}$
B. $\dfrac{1}{3}$
C. $\dfrac{1}{4}$
D. $\dfrac{2}{5}$
E. $\dfrac{3}{4}$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 62.30%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Шатар, даам аль алийг нь тоглодоггүй хэдэн сурагч байгаа вэ?
Бодолт: Шатар, даам аль алийг нь тоглодог сурагч байхгүй тул нийт $10+8=18$ сурагч шатар, даамны ядаж нэгийг нь тоглодог. Иймд огт тоглоом тоглодоггүй $30-18=12$ сурагч байгаа. Иймд дурын нэг сурагчийг сонгон авахад тэр нь шатар, даамны алийг нь ч тоглодоггүй сурагч байх магадлал нь $\dfrac{12}{30}=\dfrac25$ байна.