Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2017 D №27
Гадаад шүргэлцсэн тойргуудын радиусууд нь 2 см ба 4 см байв. Эдгээр тойргуудад татсан шүргэлцлийн цэгийг нь дайраагүй ерөнхий шүргэгч шулууны шүргэлтийн цэгүүдээр үүсэх хэрчмийн уртыг ол.

A.$3\sqrt{3}$ B.$6$ C.$4$ D.$4\sqrt{2}$ E.$\sqrt{15}$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:46.25%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Жижиг тойргийн төвөөс том тойргийн шүргэлтийн цэгт татсан радиуст перпендикуляр шулуун тат.
Бодолт:
Жижиг тойргийн төвөөс том тойргийн шүргэлтийн цэгт татсан радиуст перпендикуляр шулуун татвал $2$ катеттай, $6$ гипотенузтай тэгш өнцөгт гурвалжин үүснэ. Энэ гурвалжны нөгөө гипотенуз нь бидний олох зайтай тэнцүү тул
$$\sqrt{6^2-2^2}=\sqrt{32}=4\sqrt{2}$$

Сорилго
Б хувилбар Өмнөговь аймгийн 9 жилийн сургуулийн багш нарын сургалтанд бодох бодлогууд математик101 математик101 тестийн хуулбар математик101 тестийн хуулбар тестийн хуулбар математик101 тестийн хуулбар тестийн хуулбар Тойрог, түүнтэй холбоотой бодлогууд 2025-10-11 Сургуулийн сорил