Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2010 B №10

Гурван анги мод тарьжээ. А бүлэг Б-ээс 2 дахин олон, харин В бүлгээс $10\%$-аар цөөн мод тарьсан байна. Тэд нийт 94 мод тарьсан бол В бүлэг хэдэн мод тарьсан бэ?

A.$47$   B.$18$   C.$40$   D.$36$   E.$45$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:34.12%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:В бүлэг $x$ мод тарьсан гээд бусдыг нь $x$-ээр илэрхийл.
Бодолт:В бүлэг $x$ мод тарьсан гэвэл А бүлэг $0.9 x$, Б бүлэг $0.45 x$ мод тарьсан. Иймд нийт $0.9x+0.45x+x=94\Rightarrow 2.35x=94\Rightarrow x=\dfrac{94}{2.35}=40$ мод тарьжээ.

Сорилго

ЭЕШ 2010 B  Өгүүлбэртэй бодлого 

Түлхүүр үгс