Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2017 B №17

Хоёр хүн байг буудаад онох магадлал харгалзан $0.5$, $0.6$ байв. Тэд бие биеэсээ хамаарахгүй нэг, нэг бууджээ. Хоёулаа байг оноогүй байх магадлалыг ол.

A. $0.1$   B. $0.8$   C. $1.1$   D. $0.2$   E. $0.3$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 39.80%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Үл хамаарах үзэгдлүүд зэрэг явагдах магадлал нь тус бүрийн магадлалын үржвэр байдаг. $$P(AB)=P(A)\cdot P(B)$$
Бодолт: 1-р хүн байг онохгүй байх магадлал $1-0.5=0.5$, 2-р хүн байг онохгүй байх магадлал $1-0.6=0.4$ ба бие биеэсээ хамаарахгүй тул хоёулаа оноогүй байх магадлал нь $0.5\cdot 0.4=0.2$ байна.

Сорилго

ЭЕШ 2017 B  Магадлал, Статистик 2  11-12 анги математик  Магадлал  Магадлал, Статистик 2 тестийн хуулбар  Магадлал  ЭЕШ 2017 B  ЭЕШ 2017 B тестийн хуулбар  2024-03-16 сургуулийн сорил  2024-03-16 сургуулийн сорил тестийн хуулбар  2024-05-30 

Түлхүүр үгс