Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2017 B №36
Суурийн радиус нь 4 см байх шулуун дугуй цилиндрийн нэг үзүүрээс зурагт үзүүлснээр хавтгайгаар огтлоход хамгийн урт байгуулагч нь 15 см, хамгийн богино байгуулагч нь 9 см болсон бол үүссэн биетийн эзлэхүүнийг ол.

A.$160\pi$ B.$240\pi$ C.$80\pi$ D.$192\pi$ E.$144\pi$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:29.43%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Цилиндрийн эзлэхүүнийг $V=Sh=\pi R^2h$ томьёогоор олдог.
Бодолт:Огтлогдсон 2 ижил цилиндрийг огтлогдсон хэсгүүдээр нь нийлүүлж $24$ см өндөртэй цилиндр үүсгэж болно.
Энэ дүрсийн эзлэхүүн нь
$$V=\pi\cdot 4^2\cdot 24=384\pi$$
тул огтлогдсон цилиндрийн эзлэхүүн $\dfrac{384\pi}{2}=192\pi$ байна.
