Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Парабол ба шулуун хооронд үүсэх талбай

$y=x^2-1$ парабол ба $OX$ тэнхлэгийн хооронд үүсэх дүрсийн талбайг ол.

A.$\dfrac12$   B.$\dfrac13$   C.$\dfrac23$   D.$1$   E.$\dfrac43$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:48.78%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$$\int_a^b (x-a)(x-b)\mathrm{d}x = \dfrac{(a-b)^3}{6}$$
Бодолт:Парабол ба $OX$ тэнхлэгийн хооронд үүсэх дүрсийн талбай нь \begin{align*} S&=\int_{-1}^1[0-(x^2-1)]\mathrm{d}x\\ &=-\int_{-1}^1(x^2-1)\mathrm{d}x\\ &=-\int_{-1}^1(x+1)(x-1)\mathrm{d}x\\ &=-\int_{-1}^1\big(x-(-1)\big)\big(x-1\big)\mathrm{d}x\\ &=-\dfrac{(-1-1)^3}{6}=\dfrac43 \end{align*}

Сорилго

Оншилгоо тест Songino1802 хуулбар  2020-04-14 сорил  Амралт даалгавар 4  мат 11 

Түлхүүр үгс