Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

2 юмуу 3-ийн яг нэгэнд нь хуваагддаг тоо

100-аас хэтрэхгүй 2 юмуу 3-ийн яг нэгэнд нь хуваагддаг тоо хэд байх вэ?

A.67   B.51   C.63   D.48   E.37  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:10.00%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:2-т хуваагддаг тоонуудаас 2 ба 3-т хуваагддаг тоонуудыг хасахад зөвхөн 2-т хуваагдах тоонууд үлдэнэ. 3-т хуваагддаг тоонуудаас 2 ба 3-т хуваагддаг тоонуудыг хасахад зөвхөн 3-т хуваагдах тоонууд үлдэнэ.
Бодолт:2-т хуваагддаг тоо $\big[\frac{100}{2}\big]=50$, 3-т хуваагддаг тоо $\big[\frac{100}{3}\big]=33$, 2 ба 3-т зэрэг хуваагддаг тоо $\big[\frac{100}{6}\big]=16$ байна. Иймд 2-т хуваагддаг, 3-т хуваагддаггүй тоо $50-16=34$, 3-т хуваагддаг, 2-т хуваагддагүй тоо $33-16=17$. Яг нэгэнд нь хуваагддаг тоо $34+17=51$.

Сорилго

Оншилгоо тест Songino1802 хуулбар  Нийлбэрийн зарчим  TV nevtruuleg 

Түлхүүр үгс