Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
ЭЕШ 2007 A1 №3
Нэгээс мянга хүртэлх тоонуудаас таамгаар нэгийг авахад тэр нь 13-т хуваагдах тэгш тоо байх магадлалыг ол.
A. $0.037$
B. $0.038$
C. $0.039$
D. $0.04$
E. $0.041$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 66.67%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: 13-д хуваагдах тэгш тоонууд нь 26-д хуваагдах тоонууд буюу $26, 52, 78,\dots, 988$ тоонууд байна.
Бодолт: $a_n=26\cdot n=988\Rightarrow n=\dfrac{988}{26}=38$ байна. Нийт 1000 тоо байгаа тул тэдгээрийг нэгийг нь сонгоход 13-т хуваагдах тэгш тоо байх магадлал нь $\dfrac{38}{1000}=0.038$ байна.