Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Олонлогийн элемент

Хэрэв $A$ нь сондгой бүхэл тоонуудын, $B$ нь 5-д хуваагдах бүхэл тоонуудын, $C$ нь натурал тоон олонлог бол дараах олонлогуудын аль нь $-7$-г агуулах вэ?

A. $A\cap B$   B. $A\cup B$   C. $B\cup C$   D. $B\cap C$   E. $A\cap C$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 32.67%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар:
  1. $A$ ба $B$ олонлогуудын ерөнхий элементүүдээс тогтох олонлогийг $A$, $B$ олонлогуудын огтлолцол гээд $A\cap B$ гэж тэмдэглэнэ. $$x\in A\cap B\Leftrightarrow x\in A\land x\in B$$ Энд $\land$ нь логикийн ба холбоос (конъюнкц) юм.
  2. $A$ ба $B$ олонлогуудын ядаж нэгд нь ордог элементүүдээс тогтох олонлогийг $A$, $B$ олонлогуудын нэгдэл гээд $A\cup B$ гэж тэмдэглэнэ. $$x\in A\cup B\Leftrightarrow x\in A\lor x\in B$$ Энд $\lor$ нь логикийн эсвэл холбоос (дизъюнкц) юм.
Бодолт: $-7$ нь сондгой бүхэл тоо тул $-7\in A$, 5-д хуваагдахгүй тул $-7\not\in B$, натурал тоо биш тул $-7\not\in C$ байна.

$-7\in A\cap B\Leftrightarrow -7\in A$ ба $-7\in B$ байх ёстой гэтэл $-7\not\in B$ тул $-7\not\in A\cap B$.

$-7\in A\cup B\Leftrightarrow -7\in A$ эсвэл $-7\in B$ байх ёстой. $-7\in A$ тул $-7\in A\cup B$ байна. Иймд зөв хариулт нь B байна.

$-7$ нь бусад олонлогийн элемент болохгүйг өмнөхийн адил шалгаарай!

Сорилго

Оншилгоо тест Songino1802 хуулбар  1сарын-31-ний сорил  12-р ангийн сургуулийн математикийн сорил 2020-03-30  99  99 тестийн хуулбар  сорил тест12 цахим  Олонлог  AAC6 matematik 

Түлхүүр үгс