Loading [MathJax]/jax/output/CommonHTML/jax.js

Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №13884

Үйлдвэр 3 машинаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба нийт бүтээгдэхүүний 50%-г I машин, 30%-г II машин , 20%-г III машин үйлдвэрлэдэг. Машин тус бүрийн гологдол гаргах магадлал I машин 0.1, II машин 0.2, III машин 0.05 бол үйлдвэрээс гологдол бүтээгдэхүүн гарах магадлалыг ол.

A. 0.05   B. 0.1   C. 0.12   D. 0.15   E. 0.2  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 34.58%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: A бүтээгдэхүүн гологдол байх үзэгдэл, B1, B2, B3 нь бүтээгдэхүүнийг харгалзан I, II, III машин үйлдвэрлэсэн байх үзэгдэл гэвэл бүтэн магадлалын томьёогоор P(A)=P(A|B1)P(B1)+P(A|B2)P(B2)+P(A|B3)P(B3) болно.
Бодолт: P(B1)=0.5, P(B2)=0.3, P(B3)=0.2 ба P(A|B1)=0.1, P(A|B2)=0.2, P(A|B3)=0.05 тул P(A)=0.10.5+0.20.3+0.050.2=0.12

Сорилго

3 дугаар сарын сорилго  Магадлал, Статистик 3  Сорилго 2019 №3Б  Нөхцөлт магадлал  Нөхцөлт магадлал ба гүйцэд магадлал  AI cluster test  Magadlal 12  2024-06-04 

Түлхүүр үгс