Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №14210
Шоог 100 удаа орхив. Туссан тоонуудын нийлбэрийн математик дунджийг ол.
A. 100
B. 150
C. 200
D. 350
E. 600
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 42.41%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Шоог орхих бүрд гарах тооны математик дунджийг олоод нийлбэрийн математик дунджийн чанар ашигла.
Бодолт: $X_n$ нь шоог $n$-р удаад орхиход тусах тоо гэвэл $X_n$-ийн математик дундаж нь
$$EX_n=1\cdot\dfrac{1}{6}+2\cdot\dfrac{1}{6}+3\cdot\dfrac{1}{6}+4\cdot\dfrac{1}{6}+5\cdot\dfrac{1}{6}+6\cdot\dfrac{1}{6}=3.5$$
Санамсаргүй хувьсагчуудын нийлбэрийн математик дундаж нь тэдгээрийн математик дунджуудын нийлбэр тул
$$E(X_1+X_2+\cdots+X_n)=EX_1+EX_2+\cdots+EX_{100}=100\cdot 3.5=350$$
Сорилго
Магадлал, Статистик 1
Сүхбаатар аймаг багш сорил
c2
2020-02-08 сорил
Статистик
математик дундаж
Магадлал, Статистик 1 тестийн хуулбар
Математик дундаж
13.1. Магадлал, Статистик