Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №14325
Цацраг идэвхит бодисын хэмжээ анх 800 гр байв. 2 жилийн дараа хэмжээ нь 200 гр болсон бол 4 жилийн дараа ямар хэмжээтэй байх вэ?
A. 50 гр
B. 100 гр
C. 25 гр
D. 150 гр
E. 75 гр
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 19.05%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Цацраг идэвхит бодис өөрийн хэмжээтэйгээ пропорциоаналаар хорогддог.
Бодолт: $t$ хугацаан дахь цацраг идэвхид бодисын массыг $M(t)$ гр гэвэл $M(0)=800$, $M(2)=200$ байна. Түүнчлэн
$$\dfrac{d M(t)}{d t}=k M(t)\Leftrightarrow\dfrac{d M(t)}{M(t)}=kdt$$
болно. $t$ хувьсагчаар интегралчилбал
$$\ln M(t)= kt+C \Leftrightarrow M(t)=\mu e^{kt}$$
$M(0)=\mu e^{0}=\mu=800$ тул $M(t)=800 e^{kt}$, $M(2)=800 e^{2k}=200$ тул $e^k=\sqrt{\dfrac{200}{800}}=\dfrac12$ байна. Иймд
$$M(t)=800e^{kt}=800 (e^k)^t=\dfrac{800}{2^t}$$
болно. Эндээс $M(4)=\dfrac{800}{2^4}=50$ гэж гарч байна.
Сорилго
Математик анализийн нэмэлт 1
mat8003
Дифференциал тэгшитгэл
Математик анализийн нэмэлт 1 тестийн хуулбар
дифференциал тэгшитгэл