Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №14369
Нэгэн тосгоны хамгийн их агаарын температурыг 10 долоо хоногийн турш тэмдэглэхэд 23, 24, 22, 26, 28, 23, 28, 32, 29, 28 хэм байжээ. Энэ өгөгдлийн медиан нь $\fbox{ab}$, моод нь $\fbox{cd}$, дундаж нь $\fbox{ef.g}$ байна.
ab =27
cd =28
efg =263
Бодлогын төрөл:Нөхөх
Амжилтын хувь:48.59%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Медиан нь утгуудыг эрэмбэлээд жагсааж бичихэд гарах голын элемент эсвэл голын элементүүдийн арифметик дундаж байна. Моод нь хамгийн олон удаа давтагдсан, дундаж нь эдгээр тоонуудын арифметик дундаж юм.
Бодолт:Тоонуудыг багаас нь эхэлж жагсааж бичвэл 22, 23, 23, 24, 26, 28, 28, 28, 29, 32 болно. Нийт 10 ширхэг тоо байгаа тул голын 2 элементийн арифметик дундаж нь медиан болно. Иймд медиан нь $\dfrac{26+28}{2}=27$ байна.
28 хамгийн олон буюу 3 удаа давтагдаж буй тул моод болно.
Дундаж нь $$\dfrac{23+24+22+26+28+23+28+32+29+28}{10}=26.3$$ байна.
28 хамгийн олон буюу 3 удаа давтагдаж буй тул моод болно.
Дундаж нь $$\dfrac{23+24+22+26+28+23+28+32+29+28}{10}=26.3$$ байна.
Сорилго
Статистикийн нэмэлт 1 2020-02-08 сорил 2020-03-02 сорил 12 в 03.03 ЭЕШ сорил-6 Тест 12 в 03.13 12 в Статистик Статистик Статистикийн нэмэлт 1 тестийн хуулбар Өгөгдөл Өгөгдөл 14.2. Статистик