Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №14372

Элсэлтийн шалгалтын эсээ нь 250-300 үгтэй байх ёстой. Нийт эсээний $3\%$ нь 250-аас цөөн үгтэй, $5\%$ нь 300-аас олон үгтэй байжээ. Санамсаргүйгээр сонгосон 2 эсээ хоёулаа шаардлага хангасан байх магадлалыг ол. Нийт эсээний тоог хангалттай олон гэж үз.

A. $0.80$   B. $0.64$   C. $0.92$   D. $0.85$   E. $0.76$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 8.11%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Нийт эсээний тоо хангалттай олон үед сонгосон хоёр эсээний шаардлага хангасан байх магадлал нь үл хамаарах гэж үзэж болно.
Бодолт: Эсээ тус бүрийн шаардлага хангасан байх магадлал $100\%-5\%-3\%=92\%=0.92$ байна. Магадлалууд нь үл хамаарах гэж үзэж болох тул хоёулаа шаардлага хангасан байх магадлал нь $0.92\cdot 0.92\approx0.85$ байна.

Сорилго

Статистикийн нэмэлт 1  Магадлал  Статистикийн нэмэлт 1 тестийн хуулбар  14.2. Статистик 

Түлхүүр үгс