Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №14374
$A$, $B$ үзэгдлүүд үл хамаарах бөгөөд $P(A)=0.4$, $P(A\cap B)=0.36$ бол $P(B)=?$
A. $0.32$
B. $0.45$
C. $0.64$
D. $0.80$
E. $0.9$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 36.36%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: $A$, $B$ үл хамаарах үзэгдлүүд бол
$$P(AB)=P(A)\cdot P(B)$$
байна.
Бодолт: $A$, $B$ үл хамаарах үзэгдлүүд тул
$$P(AB)=P(A)\cdot P(B)\Rightarrow P(B)=\dfrac{P(AB)}{P(A)}=\dfrac{0.36}{0.4}=0.9$$
байна.