Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №14384

Ангийн 20 хөвгүүний өндрөөр дараах давтамжийн хүснэгтийг байгуулав.

Өндөр (см) 140-149 150-159 160-169 170-185
Давтамж 1 2 7 10
өгөгдлийн гистограммыг байгуулж моод бүлгийг ол.

A.140-149   B.150-159   C.160-169   D.170-185   E.Моод бүлэггүй  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:19.40%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Моод бүлэг нь хамгийн их давтамжийн нягттай бүлэг юм.
Бодолт:Завсруудаа тасралтгүй завсаруудад хувааж, завсруудын урт болон давтамжийн нягтыг олбол
\rowcolor{tableheads}Завсар Тасралтгүйн засвар Завсрын урт Давтамж Давтамжийн нягт
140-149 $[139.5;149.5[$ $10$ $1$ $1:10=0.1$
150-159 $[149.5;159.5[$ $10$ $2$ $2:10=0.2$
160-169 $[159.5;169.5[$ $10$ $7$ $7:10=0.7$
170-185 $[169.5;185.5[$ $16$ $10$ $10:16=0.625$
Хүснэгтээ ашиглан гистограмм байгуулбал
Иймд моод бүлэг нь 160-169 бүлэг байна.

Сорилго

Статистикийн нэмэлт 1  Тест 12 в 03.13  TB сорилго-10-1  Статистик  Магадлал статистик  Статистикийн нэмэлт 1 тестийн хуулбар  Өгөгдөл  Өгөгдөл  Математик статистик  14.2. Статистик 

Түлхүүр үгс