Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Хүн амыг өсөлтийг тооцох загвар
Нэг улсын хүн ам жилийн эхэнд (1 сарын 1-нд) 100 сая байсан ба жилийн дундаж өсөлт нь $1.4$ хувь бол $5$ жилийн дараа хэд хүрэх вэ?
Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: $p\%$-ийн дундаж өсөлттэй бол $n$ жилийн дараа $\left(1+\dfrac{p}{100}\right)^n$ дахин өснө.
Бодолт: $5$ жилийн дараа $\left(1+\dfrac{1.4}{100}\right)^5$ дахин өсөх тул
$$\left(1+\dfrac{1.4}{100}\right)^5\cdot 100 000 000\approx 107 198 763$$
болно.