Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

2018 №A.21

Жигмэд, Тогмид хоёр жимсэнд хамт явжээ. Жигмэд түүсэн жимснийхээ тэн хагасыг тэсгэлгүй идчихэв. Тогмид түүсэн жимснийхээ $\dfrac{1}{3}$-ийг түүнд өгвөл тэнцүү жимстэй болцгоох бол анх Тогмид Жигмэдээс хэд дахин их жимс түүсэн бэ?

A. $0.5$   B. $1.5$   C. $\dfrac23$   D. $1$   E. $2$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 38.46%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Тогмид 3 хэсэг жимс түүсэн гээд бод.
Бодолт:
Заавар: Тогмид 3 хэсэг жимс түүсэн гээд бод.
Бодолт: Тогмид 3 хэсгийнхээ нэгийг Жигмэдэд өгөөд өөрөө 2 хэсэг жимстэй үлдэнэ. Жигмэд Тогмидоос 1 хэсэг аваад 2 хэсэг жимстэй болох тул өөрт нь 1 хэсэг жимс үлдсэн байжээ. Энэ нь түүний түүсэн жимсний хагас тул 2 хэсэг жимс түүжээ. Иймд Тогмид Жигмэдээс $\dfrac{3}{2}=1.5$ дахин их жимс түүсэн байна.

Сорилго

ЭЕШ 2018 А  Тест 12 в 03.18  Тест 12 в 03.23  Өгүүлбэртэй бодлого  ЭЕШ 2018 А тестийн  ЭЕШ 2018 А тестийн хуулбар  ЭЕШ 2018 А тестийн хуулбар 

Түлхүүр үгс