Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

2018 №A.31

Тэгш өнцөгт параллелепипед хэлбэртэй саванг хэрэглэсэний дараа урт, өргөн, өндөр нь тус бүр $20\%$-аар багассан бол гадаргуун талбай нь хэдэн хувиар багассан бэ?

A.$20\%$   B.$36\%$   C.$16\%$   D.$64\%$   E.$74.4\%$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:30.51%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Шинээр үүсэх параллелепипедийн талууд нь хуучин талынхаа $$1-\dfrac{20\%}{100\%}=0.8$$ хэсэг байна.
Бодолт:Параллелепипедийн талуудыг $a$, $b$, $c$ гэвэл хажуу гадаргуугийн талбай нь $$S=2(ab+ac+bc)$$ байна. Шинээр үүсэх параллелепипедийн талууд нь $0.8a$, $0.8b$, $0.8c$ тул хажуу гадаргуугийн талбай нь $$S'=2(0.8a\cdot 0.8b+0.8a\cdot 0.8b+0.8b\cdot 0.8c)=0.8^2\cdot2(ab+ac+bc)$$ буюу $$S'=0.64S=S-0.36S$$ тул $$0.36=\dfrac{36}{100}$ буюу $36\%$ хувь багасчээ.

Сорилго

ЭЕШ 2018 А  Огторгуйн геометр 1  ЭЕШ 2018 А тестийн  ЭЕШ 2018 А тестийн хуулбар  ЭЕШ 2018 А тестийн хуулбар 

Түлхүүр үгс