Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №14847

Дэлгүүрт зарагдаж буй 10 ширхэг жүржийг жинлэх үзэхэд 113 гр, 126 гр, 115 гр, 120 гр, 130 гр, 128 гр, 124 гр, 120 гр, 122 гр, 121 гр жинтэй байжээ. Энэ түүврийн медиан нь хэд вэ?

A. $120$ гр   B. $121.5$ гр   C. $121.9$ гр   D. $121$ гр   E. $122$ гр  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 67.65%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Тэгш тооны өгөгдөл өгсөн тул өгөгдлийг эрэмбэлж голын 2 тооны арифметик дундажыг бод.
Бодолт: 113 гр, 115 гр, 120 гр, 120 гр, 121 гр, 122 гр, 124 гр, 126 гр, 128 гр, 130 гр болно. Эдгээрийн голын 2 нь 121 гр, 122 гр тул арифметик дундаж буюу медиан нь 121.5 гр байна.

Сорилго

Сорилго 2019 №1А  Тест 12 в 03.10  Статистик  Магадлал статистик  2021-05-18 сорил  Өгөгдөл 

Түлхүүр үгс