Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №14867
$\lg x+\lg 2x=\lg 8x$ тэгшитгэлийг бод
A.$x=1.5$ B.$x=2$ C.$x=3$ D.$x=4$ E.Шийдгүй
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:40.00%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$\log_ab+\log_ac=\log_abc$ болохыг ашигла.
Бодолт:Тодорхойлогдох муж нь $x>0$ байна. $\lg x+\lg 2x=\lg x(2x)=\lg 2x^2=\log 8x\Rightarrow 2x^2=8x$ болно. $x\neq0$ тул $2x=8\Rightarrow x=4$ болно. $x=4$ нь үнэхээр шийд болохыг шалгахад төвөгтэй биш.