Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
ЭЕШ 2011 A №14
20 хувийн концентрацитай 18 гр уусмал дээр концентранцийг нь 4 хувиар нэмэгдүүлэхийн тулд 26 хувийн концентрацитай хэчнээн грамм уусмал нэмж хийх шаардлагатай вэ?
A. $1$
B. $2$
C. $18$
D. $36$
E. $3.6$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 20.00%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: $x$ гр $26\%$-ийн уусмал нэмбэл концентраци нь $\dfrac{18\cdot20\%+x\cdot 26\%}{18+x}$ болно.
Бодолт: $\dfrac{18\cdot20\%+x\cdot 26\%}{18+x}=20\%+4\%=24\%$ тэгшитгэлээс
$$18\cdot 20+26x=18\cdot 24+24x\Rightarrow 2x=18\cdot 4\Rightarrow x=36$$
байна.
Сорилго
Өмнөговь аймгийн 9 жилийн сургуулийн багш нарын сургалтанд бодох бодлогууд 2 хуулбар
Хольцын бодлого
Хольцын бодлого тестийн хуулбар
Хольцын бодлого тестийн хуулбар