Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №15010
800 гр ба 600 гр давс агуулсан 2 уусмалыг холиход 10 кг уусмал болов. I уусмал дахь давсны хувь II уусмал дахь давсны хувиас $10\%$ илүү байсан бол I уусмалын жинг ол.
A.4 B.6 C.5 D.6.5 E.7
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:12.50%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:
Бодолт:I уусмалын хэмжээ $x$, II уусмалын хэмжээ $y$, II уусмал дахь давсны эзлэх хувь $z\%$ гэвэл
$$\left\{\begin{array}{c}x\cdot\dfrac{z+10}{100}=0,8\\y\cdot\dfrac{z}{100}=0,6\\x+y=10\end{array}\right.$$
Эндээс
$$x=\dfrac{80}{z+10}=\dfrac{80}{\dfrac{60}{y}+10}=\dfrac{80y}{60+10y}=$$
$$=\dfrac{80(10-x)}{60+10(10-x)}=\dfrac{800-80x}{160-10x}=\dfrac{80-8x}{16-x}$$
буюу $x^2-24x+80=0$. Эндээс $x_1=4$, $x_2=20$ болно. $x\le 10$ тул $x=4$ кг.
Сорилго
Өмнөговь аймгийн 9 жилийн сургуулийн багш нарын сургалтанд бодох бодлогууд 2 хуулбар Хольцын бодлого Хольцын бодлого тестийн хуулбар Хольцын бодлого тестийн хуулбар