Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Давсны хэмжээ
Нэг дэх саванд 6 л, хоёр дахь саванд 4 л хоёр өөр концентрацтай давсны уусмалууд байв. Хэрэв уг хоёр уусмалыг хооронд нь холивол $35\%$-ийн давсны уусмал гарах ба хэрэв ижил хэмжээтэйг авч холивол $36\%$-ийн давсны уусмал гардаг бол эхний саванд $\fbox{ab}\%$ нь давс байсан ба нэгдэх савнаас 2 литрийг хоёр дахь савнаас 3 литрийг авбал нийт $\fbox{c.de}$ кг давс агуулна.
ab = 31
cde = 185
Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 32.50%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: I саванд $x$ хувийн, II саванд $y$ хувийн давс байсан гээд бод.
Бодолт: Хэрвээ хоёр уусмалыг хольвол концентраци нь
$$\dfrac{4x+6y}{4+6}=35\%$$
Ижил хэмжээтэй авч хольвол концентраци нь
$$\dfrac{x+y}{2}=36\%$$
тул
$$
\left\{\begin{array}{c}
2x+3y=175\%\\
x+y=72\%
\end{array}
\right.\Rightarrow x=31\%,\ y=41\%$$
болно.
Нэгдэх савнаас 2 литрийг хоёр дахь савнаас 3 литрийг авбал нийт $$\dfrac{2\cdot 31\%}{100\%}+\dfrac{3\cdot 41\%}{100\%}=18.5$$ кг давс агуулна.
Нэгдэх савнаас 2 литрийг хоёр дахь савнаас 3 литрийг авбал нийт $$\dfrac{2\cdot 31\%}{100\%}+\dfrac{3\cdot 41\%}{100\%}=18.5$$ кг давс агуулна.
Сорилго
Өмнөговь аймгийн 9 жилийн сургуулийн багш нарын сургалтанд бодох бодлогууд 2 хуулбар
Хольцын бодлого
Хольцын бодлого тестийн хуулбар
Хольцын бодлого тестийн хуулбар