Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хольцын бодлого

40 л багтаамжтай хоёр адилхан савны нэгэнд спирт, нөгөөд нь ус байсан ба хоёулаа нийлээд 40 л байжээ. I савыг усаар дүүргэж, түүнээсээ II савыг дүүргээд буцааж I сав руу 15 л уусмал хийхэд I саванд буй спиртийн хэмжээ II саванд байснаас 2 дахин их байжээ. Эндээс анх I саванд $\dfrac{\fbox{ab}}{\fbox{c}}$ л спирт, II саванд $\dfrac{\fbox{de}}{\fbox{f}}$ л ус байсан гэж гарна.

abc = 563
def = 643

Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 0.00%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Үйлдэл тус бүрээр хоёр саван дахь спиртийн хэмжээг бод.
Бодолт: Спиртийн хэмжээг $x$, усны хэмжээг $y$ гэвэл $x+y=40$ байна. I үйлдлийн дараа I саван дахь спиртийн хэмжээ нь $x-\dfrac{x}{40}y$, II саван дах спиртийн хэмжээ $\dfrac{x}{40}y$ байна. II үйлдлийн дараа I саван дахь спиртийн хэмжээ нь $x-\dfrac{x}{40}y+\dfrac{\dfrac{x}{40}y}{40}\cdot 15$, II саван дахь спиртийн хэмжээ $\dfrac{x}{40}y-\dfrac{\dfrac{x}{40}y}{40}\cdot 15$ байна. Иймд $1-\dfrac{y}{40}+\dfrac{3y}{320}=2\Big(\dfrac{y}{40}+\dfrac{3y}{320}\Big)\Rightarrow y=\dfrac{64}{3}\Rightarrow x=40-\dfrac{64}{3}=\dfrac{56}{3}$.

Сорилго

Өмнөговь аймгийн 9 жилийн сургуулийн багш нарын сургалтанд бодох бодлогууд 2 хуулбар  СОРИЛ-3  Хольцын бодлого  Хольцын бодлого тестийн хуулбар  Хольцын бодлого тестийн хуулбар 

Түлхүүр үгс