Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Хярамны сүү ба усны харьцаа
Ижил хэмжээний 2 аягыг хярмаар дүүргэв. Сүү ба усны харьцаа I аяганд $1:2$, II аяганд $3:2$ байв. Тэдгээрийг нэг саванд юүлбэл ус ба сүүний харьцаа ямар байх вэ?
A. $7:8$
B. $1:1$
C. $3:4$
D. $3:5$
E. $6:7$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 0.00%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Нэг аяган дахь хярамны хэмжээг 1 бүхэл гэж үзээд нийт сүү бай усын хэмжээг ол.
Бодолт: Эхний аяган дахь сүүний хэмжээ $\dfrac{1}{1+2}=\dfrac13$, усны хэмжээ $\dfrac{2}{1+2}=\dfrac23$; хоёр дахь аяган дахь сүүний хэмжээ $\dfrac{3}{3+2}=\dfrac35$, усны хэмжээ $\dfrac{2}{3+2}=\dfrac25$ тул нийт $\dfrac13+\dfrac35=\dfrac{14}{15}$ сүү, $\dfrac23+\dfrac25=\dfrac{16}{15}$ ус байна. Иймд харьцаа нь $$\dfrac{14}{15}:\frac{16}{15}=7:8$$ байна.
Сорилго
Өмнөговь аймгийн 9 жилийн сургуулийн багш нарын сургалтанд бодох бодлогууд 2 хуулбар
Хольцын бодлого
Хольцын бодлого тестийн хуулбар
Хольцын бодлого тестийн хуулбар