Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хайлш

Хоёр хайлшид алт, мөнгө $2:3$; $3:7$ харьцаатай байв. $14:31$ харьцаатай шинэ хайлш бэлтгэхийн тулд дээрх хоёр хайлшнаас ямар харьцаатай авбал зохих вэ?

A. $3:20$   B. $1:7$   C. $1:8$   D. $2:13$   E. $3:17$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 14.29%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: I хайлшаас $m$ кг, II хайлшаас $n$ кг авсан гэж үзвэл. Нийт алтны хэмжээ нь $\dfrac{2m}{2+3}+\dfrac{3n}{3+7}$, мөнгөний хэмжээ $\dfrac{3m}{2+3}+\dfrac{7n}{3+7}$ байна.
Бодолт: Шинэ хайлшны алтны хэмжээ нь $\dfrac{2m}{5}+\dfrac{3n}{10}=\dfrac{4m+3n}{10}$, мөнгөний хэмжээ $\dfrac{3m}{5}+\dfrac{7n}{10}=\dfrac{6m+7n}{10}$ тул $$\dfrac{4m+3n}{6m+7n}=\dfrac{14}{31}\Rightarrow 124m+93n=84m+98n\Leftrightarrow \dfrac{m}{n}=\dfrac{1}{8}$$ байна.

Сорилго

Өмнөговь аймгийн 9 жилийн сургуулийн багш нарын сургалтанд бодох бодлогууд 2 хуулбар  Хольцын бодлого  Хольцын бодлого тестийн хуулбар  Хольцын бодлого тестийн хуулбар 

Түлхүүр үгс