Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Эхэлж авсан хүчлийн хэмжээ
54 л багтаамжтай саваар дүүрэн хүчил байв. Хэсэг хүчил авч оронд нь усаар дүүргээд дахин мөн хэмжээний хольц авахад үлдсэн хольцонд 24 л цэвэр хүчил байв. Эхний удаа авсан хүчлийн хэмжээг ол.
A. 15 л
B. 16 л
C. 17 л
D. 18 л
E. 19 л
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 38.46%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Эхний удаа авсан хүчлийн хэмжээг $x$ гэвэл. Үлдэх хүчлийн хэмжээ нь $54-x$ болох ба ус нэмж хийхэд концентраци нь $\dfrac{54-x}{54}\cdot 100\%$ байна.
Бодолт: $\dfrac{54-x}{54}\cdot 100\%$ концентрацитай $x$ литр хольцод байх хүчлийн хэмжээ нь $\dfrac{54-x}{54}\cdot x$ үлдэх хүчлийн хэмжээ нь $$54-x-\dfrac{54-x}{54}\cdot x=24$$
байна. Тэгшитгэлийш бодвол $x=18$, $x=90$ гэсэн шийдүүд гарах ба $0< x<54$ тул $x=18$ буюу эхний удаад 18 л хүчил авчээ.
Сорилго
Өмнөговь аймгийн 9 жилийн сургуулийн багш нарын сургалтанд бодох бодлогууд 2 хуулбар
Өгүүлбэртэй бодлого
Хольцын бодлого
Хольцын бодлого тестийн хуулбар
Хольцын бодлого тестийн хуулбар