Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №15217
z⋅¯z+4|z|+5=0 тэгшитгэлийн хувьд аль нь үнэн бэ?
A. Тэгшитгэл шийдгүй
B. Тэгшитгэл цор ганц шийдтэй
C. Тэгшитгэл яг 2 шийдтэй
D. Тэгшитгэл яг 3 шийдтэй
E. Тэгшитгэл төгсгөлгүй олон шийдтэй
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 18.37%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: z⋅¯z=|z|2 ашигла.
Бодолт: z⋅¯z=|z|2 тул
z⋅¯z+4|z|+5=0⇔|z|2+4|z|+5=0
байна. t=|z| гэвэл t2+4t+5=0 ба энэ тэгшитгэл бодит шийдгүй тэгшитгэл юм. Иймд өгөгдсөн тэгшитгэл ч мөн адил шийдгүй байна.