Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Огторгуйн шулууны тэгшитгэл
$\boldsymbol{r}=(2,1,0)+t(1,2,3)$ ба $\boldsymbol{r}=(4,5,6)+s(2,4,6)$ хоёр шулууны харилцан байршлыг тодорхойл.
A. Параллел
B. Давхцсан
C. Солбисон
D. Зөвхөн $(2,1,0)$ цэгт огтлолцоно
E. $(1,2,3)$ цэгт огтлолцоно
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 31.74%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: $\vec{s_1}=(1,2,3)$, $\vec{s_2}=(2,4,6)$ чиглүүлэгч векторууд нь $\dfrac{1}{2}=\dfrac{2}{4}=\dfrac{3}{6}$ тул параллел байна.
Бодолт: Чиглүүлэгч векторууд нь параллел тул параллел эсвэл давхцсан байна. $t=0$ үед гарах $(2,1,0)$ цэг хоёр дугаар шулуунд харъяалагдах эсэхийг тогтооё. $s=-1$ үед
$$(2,1,0)=(4,5,6)+s(2,4,6)$$
биелэх тул $(2,1,0)$ цэг хоёр дугаар шулуунд харъяалагдана. Иймд хоёр шулуун давхцана.
Сорилго
Огторгуй дахь вектор нэмэлт
сорил-5
Шулууны тэгшитгэл
Огторгуй дахь вектор нэмэлт тестийн хуулбар
Шулууны тэгшитгэл, шулууны хоорондох өнцөг
Математик ЭЕШ
Математик ЭЕШ
2024-6-18