Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Огторгуйн шулууны тэгшитгэл
\boldsymbol{r}=(2,8,0)+t(2,3,-1) ба \boldsymbol{r}=(0,1,10)+s(-2,-3,1) хоёр шулууны харилцан байршлыг тодорхойл.
A. Параллел
B. Давхцсан
C. Солбисон
D. Зөвхөн (6,6,6) цэгт огтлолцоно
E. (1,2,3) цэгт огтлолцоно
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 31.33%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: \vec{s_1}=(2,3,-1), \vec{s_2}=(2,3,-1) чиглүүлэгч векторууд нь \dfrac{\phantom{-}2}{-2}=\dfrac{\phantom{-}3}{-3}=\dfrac{-1}{\phantom{-}1} тул параллел байна. Иймд давхцсан эсвэл солбисон байна.
Бодолт: Чиглүүлэгч векторууд нь коллинеар тул энэ хоёр шулуун параллел эсвэл давхцсан байна. t=0 үед гарах (2,8,0) цэг хоёр дугаар шулуунд харъяалагдах эсэхийг тогтооё.
(2,8,0)=(0,1,10)+s(-2,-3,1)
байх s тоо олдохгүй. Учир нь 2=0-2s\Rightarrow s=-1 боловч 8\neq1-3\cdot(-1) юм. Иймд өгөгдсөн хоёр шулуун параллел байна.
Сорилго
Огторгуй дахь вектор нэмэлт
Шулууны тэгшитгэл
Огторгуй дахь вектор нэмэлт тестийн хуулбар
Шулууны тэгшитгэл, шулууны хоорондох өнцөг
Математик ЭЕШ
Математик ЭЕШ
2024-6-18