Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Огторгуйн шулууны тэгшитгэл

Координатын эхээс $\boldsymbol{r}=(2,8,0)+t(2,3,-1)$ шулуун хүртэлх зайг ол.

A. $4$   B. $4.5$   C. $5$   D. $2\sqrt{3}$   E. $2\sqrt{5}$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 31.30%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $O$ цэгийн өгөгдсөн шулуун дээрх ортогнал проекцийн суурь $A$ бол $OA$ нь бидний олох зай юм.
Бодолт: $O$ цэгийн өгөгдсөн шулуун дээрх ортогнал проекцийн суурийг $$A=(2,8,0)+t_0(2,3,-1)=(2+2t_0,8+3t_0,-t_0)$$ гэе. $OA\perp(2,3,-1)$ тул $$(2+2t_0)\cdot 2+(8+3t_0)\cdot 3+(-t_0)\cdot(-1)=0\Leftrightarrow 14t_0+28=0$$ буюу $t_0=-2$ байна. Иймд $A(-2,2,2)$ болно. $$d=|OA|=\sqrt{(-2)^2+2^2+2^2}=2\sqrt{3}$$

Сорилго

Огторгуй дахь вектор нэмэлт  Аналитик геометр  Аналитик геометр  Шулууны тэгшитгэл  Огторгуй дахь вектор нэмэлт тестийн хуулбар  Огторгуй дах шулууны тэгшитгэл  Математик ЭЕШ  Математик ЭЕШ  2024-6-18 

Түлхүүр үгс