Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Хавтгай ба шулууны харилцан байршил
\boldsymbol{r}=i+j+3k+t(2i+j-k) шулуун ба 2x+y-5z=8 хавтгайн харилцан байршлыг тодорхойл. Хэрэв огтлолцох бол огтлолцлын цэгийг ол.
A. Шулуун хавтгайд агуулагдана
B. Параллел
C. (5,3,1) цэгт огтлолцоно
D. (3,2,2) цэгт огтлолцоно
E. Дээрхийн аль нь ч биш
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 14.29%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Шулууны цэгийн координат нь (1+2t,1+t,3-t) байна. Үүнийг хавтгайн тэгшитгэлд орлуулж огтлолцолын цэгийн координатыг ол.
Бодолт: (1+2t,1+t,3-t) цэг 2x+y-5z=8 хавтгайд харъяалагдах t параметрийн утгыг олъё.
2(1+2t)+1(1+t)-5(3-t)=8\Leftrightarrow 10t-15=5
буюу t=2 байна. Иймд огтлолцлын цэг нь (1+2\cdot2,1+2,3-2)=(5,3,1) байна.
Сорилго
Огторгуй дахь вектор нэмэлт
Хавтгайн тэгшитгэл
Аналитик геометр
Огторгуй дахь вектор нэмэлт тестийн хуулбар
Математик ЭЕШ