Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Хавтгай ба шулууны харилцан байршил хуулбар
\boldsymbol{r}=2i+j-k+t(2i-7j-5k) шулуун ба -3x+4y+z=10 хавтгайн хоорондох өнцгийг ол.
A. 30^\circ
B. Параллел
C. 45^\circ
D. 60^\circ
E. 90^\circ
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 8.33%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: \vec{s}=(2,-7,-5) чиглүүлэгч вектор ба \vec{n}=(-3,4,1) нормал векторуудын хоорондох өнцгийг олно.
Бодолт: Чиглүүлэгч ба нормалын хоорондох өнцгийн косинус нь
\dfrac{2\cdot (-3)+(-7)\cdot 4+(-5)\cdot 1}{\sqrt{2^2+(-7)^2+(-5)^2}\cdot\sqrt{(-3)^2+4^2+1^2}}=\dfrac{-39}{\sqrt{78}\cdot\sqrt{26}}=-\dfrac{\sqrt3}{2}
тул хоорондох өнцөг нь 150^\circ байна. Иймд шулуун ба хавтгайн хоорондох өнцөг нь |90^\circ-150^\circ|=60^\circ байна.
Сорилго
Огторгуй дахь вектор нэмэлт
Хавтгайн тэгшитгэл
Аналитик геометр
Огторгуй дахь вектор нэмэлт тестийн хуулбар
Математик ЭЕШ