Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
XI анги, хуудас 198
Нэгэн аймгийн сурагчдын ЭЕШ-д авсан оноогоор дараах бүлэглэсэн өгөгдлийн хүснэгтийг үүсгэжээ. Сурагчдын онооны арифметик дунджийг ол.
| Сурагчдын тоо |
200-299 | 14 |
300-399 | 108 |
400-499 | 252 |
500-599 | 228 |
600-699 | 40 |
700-800 | 8 |
A. $480.33$
B. $479.66$
C. $500.00$
D. $512.32$
E. $490.50$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 27.39%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Завсар тус бүрийг дунджаар нь төлөөлүүлж бодно.
Бодолт: Завсар тус бүрийн дунджийг олбол
тул сурагчдын дундаж оноо
$$\dfrac{249.5\cdot14+349.5\cdot108+449.5\cdot 252+549.5\cdot 228+649.5\cdot 40+750\cdot8}{14+108+252+228+40+8}=\dfrac{311779}{650}=479.66$$
| Дундаж | Сурагчдын тоо |
200-299 | 249.5 | 14 |
300-399 | 349.5 | 108 |
400-499 | 449.5 | 252 |
500-599 | 549.5 | 228 |
600-699 | 649.5 | 40 |
700-800 | 750 | 8 |
Сорилго
Магадлал, статистикийн нэмэлт 2
Сорилго 2019 №2А
жилийн эцсийн шалгалт
2020-02-08 сорил
12 в Статистик
TB сорилго-10-1
эеш -2019 хувилбар
Статистик
Магадлал, статистикийн нэмэлт 2 тестийн хуулбар
Өгөгдөл
Математик статистик