Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №15375
Спортлото-ны картанд буй 36 тооноос 6-г нь дарахад яг 3 тоо зөв дарагдсан байх боломжийн тоог ол.
A.$C_6^3\cdot C_{30}^3$ B.$A_{36}^3$ C.$C_6^3$ D.$C_{36}^3$ E.$C_6^3\cdot C_{36}^3$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Боломж бүр нь 3 ширхэг зөв дарагдсан тоо, 3 ширхэг буруу дарагдсан тооноос бүрдсэн хос гэж үзэж болно.
Бодолт:Зөв дарагдсан 3 тоог $C_6^3$ аргаар, буруу дарагдсан 3 тоог $C_{30}^3$ аргаар сонгож болох тул нийт $C_6^3\cdot C_{30}^3$ янзаар яг 3 тоог зөв дарсан байж болно.