Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №15390

Хоёр шоон дээр туссан тоонуудын нийлбэр 1, 7, 8, 10, 11 байх үзэгдлийн аль нь илүү магадлалтай вэ?

A. 1   B. 7   C. 8   D. 10   E. 11  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 48.84%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Тохиолдол тус бүрд боломжийг нь тоочих замаар хамгийн их боломжтойг нь ол.
Бодолт: Хоёр шоо нь ялгаатай биетүүд тул тэдгээр дээр тусах тоонууд нь эрэмбэлэгдсэн хос үүсгэнэ. I шоон дээр буусан нүдийг $a$, II шоон дээр буусан нүдийг $b$ гэвэл үүнийг $(a,b)$ хос гэж үзэж болно. Манай бодлогын хувьд $a+b=n$ тоо хамгийн олондоо хэдэн удаа тусч болох вэ гэсэн бодлого болж байна.

$n=1$ байх боломж байхгүй. $n=7$ байх нь $$(1,6);\ (2,5);\ (3,4);\ (4,3);\ (5;2);\ (5,1)$$ гэсэн 6 боломжтой. $n=8$ байх нь $$(2,6);\ (3,5);\ (4,4);\ (5,3);\ (6;2)$$ гэсэн 5 боломжтой ба $n=10$ байх нь 3 боломжтой, $n=11$ нь 2 боломжтой болохыг яг энэ байдлаар тооцож болно. Иймд хамгийн их магадлалтай нийлбэр нь $7$ байна.

Сорилго

Магадлал, статистик давтлага 2  жилийн эцсийн шалгалт  жилийн эцсийн шалгалт тестийн хуулбар  ЭЕШ сорил-1  ЭЕШ сорил-6  2020-03-24 сорил  МАГАДЛАЛ  Магадлал, статистик давтлага 2 тестийн хуулбар 

Түлхүүр үгс