Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №15393

Уутанд 12 хар, 10 цагаан бөмбөг байв. Таамгаар авсан 8 бөмбөгөн дотор:

а) 2 хар, 6 цагаан,

б) хар,

в) хар ба цагаан,

г) 3-аас илүүгүй хар,

д) ядаж 3 хар,

е) ядаж 2 хар ба 2 цагаан бөмбөг байх магадлалуудыг тус тус ол.


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар:
Бодолт: Уутанд 12 хар, 10 цагаан бөмбөг байв. Таамгаар авсан 8 бөмбөгөн дотор:

а) $\dfrac{C_{12}^2\cdot C_{10}^6}{C_{22}^8}$

б) $1-\dfrac{C_{10}^8}{C_{22}^8}$

в) $1-\dfrac{C_{10}^8+C_{12}^8}{C_{22}^8}$,

г) $\dfrac{C_{12}^0C_{10}^8+C_{12}^1C_{10}^7+C_{12}^2C_{10}^6+C_{12}^3C_{10}^5}{C_{22}^8}$,

д) $1-\dfrac{C_{12}^0C_{10}^8+C_{12}^1C_{10}^7+C_{12}^2C_{10}^6}{C_{22}^8}$,

е) $\dfrac{C_{12}^2C_{10}^6+C_{12}^3C_{10}^5+C_{12}^4C_{10}^4+C_{12}^5C_{10}^3+C_{12}^6C_{10}^2}{C_{22}^8}$.

Сорилго

13.2. Магадлал, зуны сургалт 

Түлхүүр үгс