Processing math: 100%

Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №15396

A,B хоёр бие биеэс нууж 1-9 хүртэлх тоонуудаас нэг нэгийг цаасан дээр яг зэрэг бичиж тоглож байна. Хэрэв бичсэн хоёр тооны нийлбэр тэгш бол A, сондгой бол B хожно. A хожих магадлалыг ол.


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: 9×9 хөлгийн мөр ба баганыг 1-9 тоогоор дугаарлаад шатрын хөлөг шиг будахад ижил өнгийн нүднүүдын координатуудын нийлбэрийн тэгш сондгой ижил байна.
Бодолт: Нийт 81 боломжийн 41-нд нийлбэр тэгш, 40-д нийлбэр сондгой байна. Иймд A хожих магадлал 4181.

Сорилго

13.2. Магадлал, зуны сургалт 

Түлхүүр үгс