Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №15401
Дараах үзэгдлүүд эсрэг үзэгдлүүд мөн үү?
а) A="2 оронтой тоо нь тэгш цифрүүдээр бичигдсэн",
B="2 оронтой тоо нь сондгой цифрүүдээр бичигдсэн",
б) A="Манай ангийн бүх сурагчид биеийн тамир сонирхдог",
B="Манай ангийн бүх сурагчид биеийн тамир сонирхдоггүй". Энд буй A, B үзэгдэл
тус бүрийн эсрэгийг нь үгээр томъёол.
Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар:
Бодолт: а) Эсрэг үзэгдлүүд биш. Учир нь нэг тэгш, нэг сондгой тоо гарч ирэх үзэгдэл A, B-ийн алиныг нь ч ивээхгүй.
б) ¯A="Манай ангийн ядаж нэг сурагч биеийн тамир сонирхдоггүй", ¯B="Манай ангийн ядаж нэг сурагч биеийн тамир сонирхдог".
б) ¯A="Манай ангийн ядаж нэг сурагч биеийн тамир сонирхдоггүй", ¯B="Манай ангийн ядаж нэг сурагч биеийн тамир сонирхдог".