Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №15408
Цех хэдэн машинтай. Ээлжинд яг нэг суурь машинд тохируулга хийх магадлал 0.2 ба яг хоёр суурь машины хувьд уг магадлал 0.13, харин хоёроос олон суурь машинд тохируулга хийх магадлал 0.07 бол ээлжинд суурь машинд тохируулга хийх магадлалыг ол.
Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар:
Бодолт: $A,B,C,X$-ээр бодлогын нөхцөлд дурдсан үзэгдлүүдийг тэмдэглэе. Тэгвэл
$X=A\cup B\cup C$ ба $A,B,C$-үүд нь хос хосоороо нийцгүй үзэгдлүүд тул
мөрдлөгөөгөөр $p(X)=p(A\cup B\cup C)=p(A)+p(B)+p(C)=0.4$.