Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №15417

Бүтээгдэхүүний $20\%$, $30\%$, $50\%$-г I, II, III тасгууд гаргадаг. Гологдол бүтээгдэхүүн гаргах магадлал эдний хувьд харгалзан $0.01$, $0.005$, $0.006$ байв. Авсан бүтээгдэхүүн гологдол байх магадлалыг ол.

A. $0.0035$   B. $0.0050$   C. $0.0070$   D. $0.0055$   E. $0.0065$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 43.33%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $A=\text{"авсан бүтээгдэхүүн гологдол байх"}$ үзэгдэл байг. $X_i=\text{"авсан бүтээгдэхүүнийг \(i\)-р тасаг хийсэн"}$ гэсэн үзэгдэл байг. Эдгээр үзэгдлүүд нь хос хосоороо нийцгүй ба $X_1\cup X_2\cup X_3=\Omega$ юм. Бүтэн магадлалын томьёо ашиглаж бод.
Бодолт: Иймд (3)-аар $$p(A)=\sum^3_{i=1}p(X_i)p(A|X_i)=0.01\cdot0.2+0.005\cdot0.3+0.006\cdot0.5=0.0065.$$

Сорилго

Сорилго 2019 №3А  Нөхцөлт магадлал  Нөхцөлт магадлал ба гүйцэд магадлал  Magadlal 12 

Түлхүүр үгс