Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №15420
Хүлээн авагчид 3 автоматаас бүтээгдэхүүн ирнэ. I, II, III автоматын гологдол бүтээгдэхүүний хувь нь 0.3%, 0.2%, 0.4% ба хүлээн авагчид харгалзан 1000, 2000, 2500 бүтээгдэхүүн өгсөн бол хүлээн авагчид ирж буй бүтээгдэхүүн гологдол байх магадлалыг ол.
Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Бүтэн магадлалын томьёо ашигла.
Бодолт: A бүтээгдэхүүн гологдол байх үзэгдэл; B1, B2, B3 нь бүтээгдэхүүн харгалзан I, II, III автоматаас ирсэн байх үзэгдлүүд гэвэл
P(B1)=10005500=211, P(B2)=20005500=411, P(B3)=25005500=511
байна. Бүтэн магадлалын томьёогоор
P(A)=P(A|B1)⋅P(B1)+P(A|B2)⋅P(B2)+P(A|B3)⋅P(B3)=0.03⋅211+0.02⋅411+0.04⋅511=0.06+0.08+0.211=17550
байна.