Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №15421
Онгоц уруу 3 удаа буудна. I, II, III буудалтуудаар онох магадлал нь 0.5, 0.6, 0.8 ба онгоцны унах магадлал 1 онолтод 0.3, 2 онолтод 0.6 ба 3 онолтод 1 бол онгоц унах магадлалыг ол.
Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Байг тус бүр 1, 2, 3 удаа оносон байх магадлалуудыг тооцоолоод Бүтэн магадлалын томьёо ашиглан бод.
Бодолт: $X_i$ нь байг яг $i$ удаа оносон байх үзэгдэл. $A_i$ нь байг $i$-р буудалтаар онох үзэгдэл гэвэл
$$X_1=A_1\overline{A_2}\,\overline{A_3}\cup \overline{A_1}A_2\overline{A_3}\cup \overline{A_1}\,\overline{A_2} A_3$$
$$X_2=\overline{A_1} A_2A_3\cup A_1\overline{A_2}A_3\cup A_1A_2\overline{A_3}$$
$$X_3=A_1 A_2A_3$$
тул
$$P(X_1)=0.5\cdot(1-0.6)\cdot(1-0.8)+(1-0.5)\cdot 0.6\cdot(1-0.8)+(1-0.5)\cdot(1-0.6)\cdot 0.8=0.26$$
$$P(X_2)=(1-0.5)\cdot 0.6\cdot0.8+0.5\cdot (1-0.6)\cdot 0.8+0.5\cdot 0.6\cdot (1-0.8)=0.46$$
$$P(X_3)=0.5\cdot 0.6\cdot 0.8=0.24$$
$A$ онгоц унах үзэгдэл гэвэл
\begin{align*}
P(A)&=P(A|X_1)P(X_1)+P(A|X_2)P(X_2)+P(A|X_3)P(X_3)\\
&=0.3\cdot 0.26+0.6\cdot 0.46+1\cdot 0.24=0.594
\end{align*}
байна.