Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №15427
Бензин түгээгүүрийн хажуугаар ачааны ба хөнгөн тэрэг өнгөрдөг. Түүний $60\%$ ачааны машин байдаг. Бензин авах магадлал нь ачааны машины хувьд 0.1, хөнгөн тэрэгний хувьд 0.2 байдаг. Бензин авахаар ирсэн машин ачааных байх магадлалыг ол.
Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар:
Бодолт: $T$ ачааны машин байх үзэгдэл, $S$ суудлын тэрэг байх үзэгдэл, $B$ бензин авах үзэгдэл гэе.
Байесийн томьёо ашиглан бодвол
$$P(T|B)=\dfrac{P(T)\cdot P(B|T)}{P(T)\cdot P(B|T)+P(S)\cdot P(B|S)}=\dfrac{0.6\cdot 0.1}{0.6\cdot 0.1+0.4\cdot 0.2}=\dfrac{0.06}{0.14}=\dfrac{3}{7}$$