Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №15442
Хоёр нөхөр уулзахаар болзохдоо 13-аас 14 цагийн хооронд бие биеэсээ хамааралгүйгээр заасан газарт ирж хэрэв нөгөө хүнээ ирээгүй байвал 30 минутаас илүүгүй хүлээгээд явна гэж тохиролцов. Тэдний уулзалдах магадлалыг ол.
A. $\dfrac14$
B. $\dfrac34$
C. $\dfrac12$
D. $\dfrac56$
E. $\dfrac16$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 5.88%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Хоёр хүний заасан газарт ирэх минутыг $x$, $y$ гэвэл уулзах нөхцөл нь $|x-y|\le 30$ байна.
Бодолт: Уулзах муж буюу $|x-y|\le 30$ мужийг дүрсэлбэл
болно. Энэ нь нийт мужийн $\dfrac{3}{4}$ хэсэг болох тул уулзах магадлал нь $\dfrac34$ байна.