Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №15445
$R$ радиустай тойрог дээр $A$ цэгийг бэхлэжээ. Тойрог дээр санамсаргүй хаяж буй $B$ цэгийн хувьд $|AB|\ge R$ байх магадлалыг ол.
Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар:
Бодолт:
Зургаас харах $AB\ge R$ байхын тулд $B$ цэг $MN$ том нум дээр байрлах ёстой. $MN$ нумын урт $\dfrac{4\pi}{3}R$ байна. Иймд $MN$ нум дээр орших магадлал $$\dfrac{\dfrac{4\pi}{3}R}{2\pi R}=\dfrac{2}{3}$$
байна.