Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Нумд тулсан өнцөг
$A$, $B$, $C$ цэгүүд нь хагас тойргийг $1:3:8$ харьцаатай нумуудад хуваадаг бол эдгээр цэгүүдээр үүсэх өнцгүүд нь аль вэ?
A. $15^\circ$, $45^\circ$, $120^\circ$
B. $30^\circ$, $50^\circ$, $100^\circ$
C. $10^\circ$, $30^\circ$, $80^\circ$
D. $20^\circ$, $40^\circ$, $60^\circ$
E. $30^\circ$, $70^\circ$, $80^\circ$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 45.45%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Тойргийн нумд тулсан өнцгийн чанар ашигла.
Бодолт: Нумын хэмжээг $x$, $3x$, $8x$ гэвэл $x+3x+8x=360^\circ$ байна. Иймд $12x=360^\circ$ буюу $x=30^\circ$ болно. Нумын хагасууд нь $\dfrac{x}{2}$, $\dfrac{3x}{2}$, $4x$ тул $15^\circ$, $45^\circ$, $120^\circ$ болно.